2019 оны 4 дүгээр сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр

2019 оны 4-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-04-11                                                                                                                Есөнбулаг сум

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 4-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор 6.5-9.6 градус дулаан, бусад нутгаар 0.9-8.4 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Бигэрт 27, Шарга, Тооройд 22, Халиунд 21, Алтай, Даривт 20 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулаг, Төгрөгт -13, Эрдэнэд -12, Тонхил, Бугат, Дарив, Халиун, Цогтод -11, бусад нутгаар -4-10 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор        11-15 градус дулаан, бусад нутгаар 4-10 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 46, Бигэрт 44, Алтай, Хөхморьт, Шаргад 43 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Халиунд -16, Эрдэнэд -15, Гуулин, Төгрөгт -14 градус, бусад нутгаар -4-13 градус хүйтэн байсан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт Тонхилд 11.7, Баян-Уулд 11.5, Есөнбулагт 5.2, Хөхморьтод 4.5, Даривт 3.6, Тайширт 3.2 мм, Төгрөгт 2.7 мм, Алтайд 2.4 мм, Гуулинд 2.0 мм, Жаргаланд 1.8 мм, Чандманад 1.7, Халиунд 1.3, Бугатад 1.1, Цээлд 0.2, Дэлгэрт 0.1 мм, Бигэр, Шарга, Эрдэнэд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Цогт, Тоорой тосгонд хур тунадас ороогүй байна.
 Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд  Бугатад 25,  Шаргад 24, Алтайд 21, Тонхил, Халиун, Цээлд 20, Есөнбулаг, Тооройд 17 м/с, бусад сумуудад 10-16 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.

Цасны мэдээ:

Нийт нутгийн 20%-д цасан бүрхүүл тогтсон. Баян-Уулд 15 см /Цасны нягт 0.17 г/см3/, Есөнбулагт 5 /Цасны нягт 0.12 г/см3/, Хөхморьт, Чандманьд 0 см зузаан, бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.

Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                                     / Т.Дэлгэрмаа /    
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич         / М.Гүнбилэг /