ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ

ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

2019-08-29

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Зуншлагын байдал 2019 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 37 орчим хувьд хэвийн сайн, 63 гаруй хувьд дунд зэрэг үнэлгээтэй гарсан.

Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

14.5 % нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)

11.8 % нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)

47.4 % нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

11.8 % нь 301-500 хувь        (даац 3-5 дахин хэтэрсэн)

14.5 % нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл нутгийн 25 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 75 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Говь-Алтайн аймгийн Есөнбулаг сумын Есөнбулаг, Рашаант, Халиун сумын Олонбулаг, Гүү бариач, Төгрөг сумын Төгрөгийн эх, Мааньт, Цээл сумын Баянгол, Тонхил сумын Алтайн-Оргил, Дэлгэр сумын Гуулин тосгон, Цогт сумын Гэгээт, Бигэр сумын Мянгаа багуудын нутагт даац олон дахин хэтэрсэн, Бигэр сумын Эх булаг, Буудай, Хүрэмт, Тонхил сумын Зүйл, Тамч, Цээл сумын Дэрстэй, Цогт сумын Баян-Өндөр, Тайшир сумын Галуут, Жаргалан сумын Бүрэн багуудад 3-5 дахин хэтэрсэн, Дарив сумын нийт нутаг, Дэлгэр сумын ихэнх нутаг /Баянбуурал, Баянсан, Баян-Өндөр, Баянхонгор багууд/, Баян-Уул сумын ихэнх нутаг /Баянговь, Баянбогд, Баянхайрхан, Чандмань-Уул/, Цогт сумын Рашаант, Төгрөг, Баян-Улаан, Далан, Чандмань сумын Эрдэнэ-Уул, Чандмань-Уул, Өлзийбулаг, Шарга сумын Улаантуг, Баянгол, Сондуулт, Хөхморьт сумын Цоохор нуур, Хүйсийн говь, Сангийн далай, Жаргалан сумын Тээл, Завхангол, Халиун сумын Сүүж, Чацран, Цээл сумын Жаргалт, Бүрэн, Төгрөг сумын Цагаанхайрхан, Тунгалаг, Тонхил сумын Бүс-Уул, Бугат сумын Ферм, Бигэр сумын Урт, Есөнбулаг сумын Наран багуудын íóòãààð даац 1-3 дахин õýòýð÷ ãàðëàà.

Бэлчээрийн даац ийнхүү ихэнх нутгаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна. 

          Говь-Алтай àéìãèéí èõýíõ ñóì, багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

                         Хянасан: ÓÖÓÎØТөвийн äàðãà                      /Н.Алтантуяа/

ХААЦУ-ын инженер                          /М.Гүнбилэг/