Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

2018 он 7-р сар Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2019-09-14 18:58:16

Говь-Алтай аймгийн гадаргын усны чанарын

2018 оны 7 дугаар сарын тойм

 

  1. Гадаргын усны чанар

Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 7 дугаар сард Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь Завхан голын Тайшир, Тайгам нуурын Дэлгэр хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны  дугаар сард Завхан-Тайшир, Тайгам- Дэлгэр нуурын хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.

2018 оны 7 дугаар сард хийсэн Говь-Алтай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж ( ХА гэх)-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

Гол, нуур- Харуул

Усны чанарын үзүүлэлт, мг/л

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

Завхан гол- Тайшир

2.1

5.1

0.25

0.002

0.058

0.14

Тайгам нуур- Дэлгэр

5.1

18.9

1.39

0.013

0.120

11.66

MNS4586:1998

3.0

10

0.5

0.02

0.1

1.5

 

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Завхан гол, Тайшир хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 201.3 мг/л, ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын усанд органик бохирдол илэрээгүй, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 2,1мгО/л байгаа нь усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламжаас даваагүй байна.

Тайгам нуур, Дэлгэр хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт их 17813.5 мг/л, байсан ба нуурын усанд органик бохирдол илэрч, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 18.9 мгО/л байгаа нь усны чанарын стандарт MNS4586-98 дахь ХА-аас давсан үзүүлэлттэй байна.

2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           2018 оны 7 дугаар сарын 25-нд, Говь-Алтайаймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны  сорьцонд

хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 47,2 %-ийн цэвэршилттэй байлаа.

Цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б мг/л

БХХ5

мг/л

ПИЧ

мг/л

Нийт азот,мгN/л

Цэвэршилт, %

1

2

3

4

5

6

7

8

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

 

Говь-Алтай,

Есөнбулаг сумын ЦБ

Орж

9,07

172,4

576

96,0

 

47,2

Гарч

8,93

139,6

304

96,0

1,92

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд Говь-Алтай  аймгийн Есөнбулаг сумын хаягдал ус цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлээд гарч байгаа усанд азотын бохирдол илрээгүй боловч жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ гэх/-ээс 3 -13 дахин давсан байна.

Дүгнэлт:

Говь-Алтай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2018 оны 7 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд Тайширын орчим Завхан голын ус дунд зэргийн эрдэсжилттэй байсан ба  биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламжаас даваагүй. харин Тайгам нуур Дэлгэр орчимд эрдэсжилт  их, нуурын ус бага зэргийн органик бохирдолтой байжээ.

           Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус нь 95%-ийн цэвэршүүлэлттэй байх ба хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжын цэвэрлэгээний чанар 47,2% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандарт дахь хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3 -13 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлж байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 8-р сар 2019-09-05 1970-01-01 3
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 7-р сар 2019-07-31 1970-01-01 8
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 6-р сар 2019-07-08 1970-01-01 21
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 5-р сар 2019-06-03 1970-01-01 41
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 4-р сар 2019-05-08 1970-01-01 63
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2019-04-04 1970-01-01 72
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 2-сар 2019-02-28 1970-01-01 67
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 1-сар 2019-01-29 1970-01-01 128
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 12-р сар 2019-01-11 1970-01-01 131
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 11-р сар 2018-12-20 1970-01-01 148
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 10-р сар 2018-11-06 1970-01-01 149
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 9-р сар 2018-10-09 1970-01-01 160
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 8-р сар 2018-09-13 1970-01-01 177
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-07-09 1970-01-01 306
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-06-11 1970-01-01 288
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-05-10 1970-01-01 327
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-04-03 1970-01-01 352
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-03-01 1970-01-01 366
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-02-02 1970-01-01 449
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2017-12-01 1970-01-01 377
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2017-05-05 1970-01-01 563
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 519