Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2019-09-20 15:14:44

Говь-Алтай аймгийн гадаргын усны чанарын

                           2017оны 10 дугаар сарын тойм

1.Гадаргын усны чанар

Говь-Алтай аймаг нь Монгол орны баруун урд хэсэгт өндөр уул нурууд, говь тал хосолсон 141,4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг эзлэн оршдог.

10 дугаар сард Говь-Алтай аймгийн байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Завхан- Тайшир, Тайгам нуур- Дэлгэр хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

Завхан гол:  Завхан- Тайшир хяналт шинжилгээний  цэгээс 1 сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 156.2мг/л-т, цахилгаан дамжуулах  чанар 215µs/см, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

Тайгам нуур: Тайгам- Дэлгэр хяналт шинжилгээний цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны цахилгаан дамжуулах чанар 25500 µs/см, эрдэсжилт 15531.1мг/л усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй байна.

Говь-Алтай аймгийн гадаргын усны шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын дүнг чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

                Усны чанарын үзүүлэлт, мг/л

      ПИЧ

         NH4

    NO2

        P

Завхан- Тайшир

 

        4.0

  1. 10

   0.003

   0.012

Тайгам нуур- Дэлгэр/хойд эрэгээс/

       17.6

        0.47

  0.006

      0.080

Усны чанарын стандарт

MNS4586:98

10.0

0.50

0.020

0.100

 

 

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын  “Ундарга- Алтай” ОНӨУҮГ-ын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс хаягдал бохир усны сорьц авч шинжилгээг хийлээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд Есөнбулаг сумын Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлт 33.3-тай байна.

Дүгнэлт:

Говь-Алтай аймгийн гадаргын усны 2017 оны 10 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Завхан голын усны эрдэсжилт бага, 156.2 мг/л байсан ба Тайгам нуурын усны эрдэсжилт нилээд их, 15531.1 мг/л байлаа. Завхан голын усан дахь органик болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байна.

 

ГОВЬ-АЛТАЙ  АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ  ГАЗРЫН  БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 8-р сар 2019-09-05 1970-01-01 4
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 7-р сар 2019-07-31 1970-01-01 9
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 6-р сар 2019-07-08 1970-01-01 22
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 5-р сар 2019-06-03 1970-01-01 41
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 4-р сар 2019-05-08 1970-01-01 63
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2019-04-04 1970-01-01 72
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 2-сар 2019-02-28 1970-01-01 67
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 1-сар 2019-01-29 1970-01-01 129
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 12-р сар 2019-01-11 1970-01-01 132
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 11-р сар 2018-12-20 1970-01-01 149
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 10-р сар 2018-11-06 1970-01-01 150
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 9-р сар 2018-10-09 1970-01-01 160
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 8-р сар 2018-09-13 1970-01-01 178
2018 он 7-р сар Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-08-01 1970-01-01 253
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-07-09 1970-01-01 307
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-06-11 1970-01-01 289
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-05-10 1970-01-01 328
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-04-03 1970-01-01 353
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-03-01 1970-01-01 367
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-02-02 1970-01-01 450
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2017-12-01 1970-01-01 377
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 520