Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 5-р сар

Шинэчлэгдсэн: 2020-07-08 20:48:32

Говь-Алтай аймгийн гадаргын усны чанарын

2020 оны 5 дугаар сарын тойм

  1. Гадаргын усны чанар

Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 5 дугаар сард Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь Завхан голын-Тайшир, Тайгам нуурын - Дэлгэр хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 5 дугаар сард Тайшир, Тайгам нуурын Дэлгэр хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.

2020 оны 5 дугаар сард хийсэн Говь-Алтай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

Гол, нуур- Харуул

Усны чанарын үзүүлэлт, мг/л

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

Завхан гол- Тайшир

2.3

3.9

0.11

0.003

0.016

0.17

Тайгам нуур- Дэлгэр

3.9

5.0

0.40

0.004

0.025

2.74

MNS4586:1998

3.0

10

0.5

0.02

0.1

1.5

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

         Шинжилгээний дүнгээс үзэхэд Говь-Алтай  аймгийн Есөнбулаг сумын хаягдал ус цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлээд гарч байгаа усанд азотын бохирдол илрээгүй боловч жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /цаашид ЗДХ гэх/-ээс 3-10 дахин давсан байна.

Дүгнэлт: Говь-Алтай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2020 оны 5 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд Тайширын орчим Завхан голын ус дунд зэргийн эрдэсжилттэй байсан ба ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас даваагүй, харин Тайгам нуур- Дэлгэр орчимд эрдэсжилт маш их, нуурын ус бага зэргийн органик бохирдолтой байжээ.

           Энэ үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 95%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 26.67% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандарт дахь хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-10 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлж байлаа.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Говь-Алтай аймгийн гадаргын усны 6-р сарын төлөв 2020-07-06 1970-01-01 4
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 4-р сар 2020-04-29 1970-01-01 25
Говь-Алтай аймгийн төв цэвэрлэх байгууламжийн 3-р сарын төлөв байдал 2020-04-08 1970-01-01 40
Говь-алтай аймгийн цэвэрлэх байгууламжийн 2-р сарын төлөв байдал 2020-03-04 1970-01-01 72
Говь-Алтай аймгийн төв цэвэрлэх байгууламжийн 1-р сарын төлөв байдал 2020-02-06 1970-01-01 84
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 12-р сар 2020-01-03 1970-01-01 97
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 11-р сар 2019-12-06 1970-01-01 84
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 10-р сар 2019-11-28 1970-01-01 85
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 9-р сар 2019-10-29 1970-01-01 97
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 8-р сар 2019-09-05 1970-01-01 88
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 7-р сар 2019-07-31 1970-01-01 83
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 6-р сар 2019-07-08 1970-01-01 93
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 5-р сар 2019-06-03 1970-01-01 119
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 4-р сар 2019-05-08 1970-01-01 160
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2019-04-04 1970-01-01 158
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 2-сар 2019-02-28 1970-01-01 109
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 1-сар 2019-01-29 1970-01-01 224
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 12-р сар 2019-01-11 1970-01-01 210
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 11-р сар 2018-12-20 1970-01-01 226
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 10-р сар 2018-11-06 1970-01-01 219
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 9-р сар 2018-10-09 1970-01-01 239
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 8-р сар 2018-09-13 1970-01-01 247
2018 он 7-р сар Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-08-01 1970-01-01 361
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-07-09 1970-01-01 467
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-06-11 1970-01-01 356
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-05-10 1970-01-01 411
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-04-03 1970-01-01 431
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-03-01 1970-01-01 473
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-02-02 1970-01-01 551
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2017-12-01 1970-01-01 436
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2017-05-05 1970-01-01 653
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 604