Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 4-р сар

Шинэчлэгдсэн: 2019-08-24 15:09:48

                                                               Говь-Алтай аймгийн гадаргын усны чанарын                                                     2019 оны 4 дүгээр сарын тойм

  1. Гадаргын усны чанар

Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 4 дүгээр сард Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь Завхан голын-Тайшир, Тайгам нуурын - Дэлгэр хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 4 дүгээр сард Тайшир, Тайгам нуурын Дэлгэр хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.

2019 оны 4 дүгаар сард хийсэн Говь-Алтай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

 

1 дүгээр хүснэгт

Гол, нуур- Харуул

Усны чанарын үзүүлэлт, мг/л

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

Завхан гол- Тайшир

2.6

4.7

0.07

0.004

0.004

0.36

Тайгам нуур- Дэлгэр

4.2

6.61

0.66

0.019

0.008

3.09

MNS4586:1998

3.0

10

0.5

0.02

0.1

1.5

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэхагууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Завхан гол, Тайшир хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 199.9 мг/л, ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын усанд органик бохирдол илэрээгүй, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 2.6 мгО/л байгаа нь усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас даваагүй, стандартын түвшинд байна.

Тайгам нуур, Дэлгэр хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт их, 5188.4 мг/л, байсан ба нуурын усанд органик бохирдол илэрч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.2 мгО/л байгаа нь усны чанарын стандарт MNS4586-98 дахь ХА-аас бага зэрэг давсан байна.

2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           2019 оны 4 дүгээр сарын 24-нд, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны  сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 55.8%-ийн цэвэршилттэй байлаа.

Цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б мг/л

БХХ5

мг/л

ПИЧ

мг/л

Нийт азот,мгN/л

Цэвэршилт, %

1

2

3

4

5

6

7

8

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

 

Говь-Алтай,

Есөнбулаг сумын ЦБ

Орж

8.49

176.8

452.4

48.7

 

55.8%

Гарч

8.48

156.0

200.1

41.8

2.88

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ныстандартадзаагдсанхүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдалусандахьбохирдуулахбодисынзөвшөөрөгдөхдээдхэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд Говь-Алтай  аймгийн Есөнбулаг сумын хаягдал ус цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлээд гарч байгаа усанд азотын бохирдол илрээгүй боловч жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /цаашид ЗДХ гэх/-ээс 3- 12 дахин давсан байна.

Дүгнэлт, Говь-Алтай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын шинжилгээний дүнгээс үзэхэд Тайширын орчим Завхан голын ус дунд зэргийн эрдэсжилттэй байсан ба ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас даваагүй, харин Тайгам нуур- Дэлгэр орчимд эрдэсжилт маш их, нуурын ус бага зэргийн органик бохирдолтой байжээ.

           Энэ үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 95%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 55.8% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандарт дахь хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3- 12 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлж байлаа.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 7-р сар 2019-07-31 1970-01-01 3
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 6-р сар 2019-07-08 1970-01-01 14
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 5-р сар 2019-06-03 1970-01-01 34
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2019-04-04 1970-01-01 64
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 2-сар 2019-02-28 1970-01-01 62
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 1-сар 2019-01-29 1970-01-01 119
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 12-р сар 2019-01-11 1970-01-01 123
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 11-р сар 2018-12-20 1970-01-01 135
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 10-р сар 2018-11-06 1970-01-01 140
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 9-р сар 2018-10-09 1970-01-01 152
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 8-р сар 2018-09-13 1970-01-01 168
2018 он 7-р сар Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-08-01 1970-01-01 240
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-07-09 1970-01-01 293
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-06-11 1970-01-01 276
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-05-10 1970-01-01 322
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-04-03 1970-01-01 343
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-03-01 1970-01-01 359
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-02-02 1970-01-01 435
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2017-12-01 1970-01-01 372
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2017-05-05 1970-01-01 551
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 511