Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2019-09-20 11:16:43

Говь-Алтай аймгийн гадаргын усны чанарын

2018 оны 6 дугаар сарын тойм

 

  1. Гадаргын усны чанар

усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 6 дугаар сард Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь Завхан голын Тайшир, Тайгам нуурын Дэлгэрг хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 6 дугаар сард Тайшир, Тайгам нуурын Дэлгэр хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг тодорхойллоо.

2018 оны 6 дугаар сард хийсэн Говь-Алтай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

Гол, нуур- Харуул

Усны чанарын үзүүлэлт, мг/л

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

Завхан гол- Тайшир

4.3

4.5

0.07

0.001

0.017

0.35

Тайгам нуур- Дэлгэр

0.2

16.0

0.95

0.033

0.192

11.38

MNS4586:1998

3.0

10

0.5

0.02

0.1

1.5

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэхагууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

 

Завхан гол, Тайшир хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 168.7 мг/л, ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын усанд органик бохирдол илэрч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.3мгО/л байгаа нь усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан байна.

Тайгам нуур, Дэлгэр хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт их, 13279.3 мг/л, байсан ба нуурын усанд органик бохирдол илэрч, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 10.6 мгО/л байгаа нь усны чанарын стандарт MNS4586-98 дахь ХА-аас давсан үзүүлэлттэй байна.

 

2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           2018 оны 6 дугаар сарын 7-нд, Говь-Алтайаймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны  сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 32.1 %-ийн цэвэршилттэй байлаа.

Цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б мг/л

БХХ5

мг/л

ПИЧ

мг/л

Нийт азот,мгN/л

Цэвэршилт, %

1

2

3

4

5

6

7

8

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

 

Говь-Алтай,

Есөнбулаг сумын ЦБ

Орж

8.78

170.0

448

120

 

32.1

Гарч

9,00

92.0

304

105.6

1,96

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ныстандартадзаагдсанхүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд Говь-Алтай  аймгийн Есөнбулаг сумын хаягдал ус цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлээд гарч байгаа усанд азотын бохирдол илрээгүй боловч жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /цаашид ЗДХ гэх/-ээс 3- 11 дахин давсан байна.

Дүгнэлт Говь-Алтай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2018 оны 6 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд Тайширын орчим Завхан голын ус дунд зэргийн эрдэсжилттэй байсан ба  биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас  давж, харин Тайгам нуур Дэлгэр орчимд эрдэсжилт маш их, нуурын ус бага зэргийн органик бохирдолтой байжээ.

           Энэ үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 95%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 32.1% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандарт дахь хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3- 10 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлж байлаа.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 8-р сар 2019-09-05 1970-01-01 4
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 7-р сар 2019-07-31 1970-01-01 8
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 6-р сар 2019-07-08 1970-01-01 21
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 5-р сар 2019-06-03 1970-01-01 41
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 4-р сар 2019-05-08 1970-01-01 63
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2019-04-04 1970-01-01 72
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 2-сар 2019-02-28 1970-01-01 67
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 1-сар 2019-01-29 1970-01-01 128
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 12-р сар 2019-01-11 1970-01-01 131
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 11-р сар 2018-12-20 1970-01-01 148
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 10-р сар 2018-11-06 1970-01-01 150
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 9-р сар 2018-10-09 1970-01-01 160
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 8-р сар 2018-09-13 1970-01-01 177
2018 он 7-р сар Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-08-01 1970-01-01 253
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-06-11 1970-01-01 288
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-05-10 1970-01-01 327
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-04-03 1970-01-01 352
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-03-01 1970-01-01 366
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-02-02 1970-01-01 450
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2017-12-01 1970-01-01 377
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2017-05-05 1970-01-01 563
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 520