Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 4-р сар

Шинэчлэгдсэн: 2020-10-06 14:41:08

Говь-Алтай аймгийн гадаргын усны чанарын

2020 оны 4 дүгээр сарын тойм

 

  1. Гадаргын усны чанар

Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 4 дүгээр сард Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь Завхан голын-Тайшир, Тайгам нуурын - Дэлгэр хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 4 дүгээр сард Тайшир, Тайгам нуурын Дэлгэр хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.

2020 оны 4 дүгаар сард хийсэн Говь-Алтай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

Гол, нуур- Харуул

Усны чанарын үзүүлэлт, мг/л

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

F

Завхан гол- Тайшир

1.4

3.9

0.01

0.007

0.012

0.82

Тайгам нуур- Дэлгэр

6.9

4.5

0.61

0.024

0.014

1.82

MNS4586:1998

3.0

10

0.5

0.02

0.1

1.5

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэхагууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

 

Завхан гол, Тайшир хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 204.0 мг/л, ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын усанд органик бохирдол илэрээгүй, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 1.4 мгО/л байгаа нь усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас даваагүй, стандартын түвшинд байна.

Тайгам нуур, Дэлгэр хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт их, 4814.6 мг/л, байсан ба нуурын усанд органик бохирдол илэрч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.9 мгО/л байгаа нь усны чанарын стандарт MNS4586-98 дахь ХА-аас бага зэрэг давсан байна.

 

2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           2020 оны 4 дүгээр сарын 10-нд, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны  сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 60.0 %-ийн цэвэршилттэй байлаа.

Цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

1 дүгээр хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б мг/л

БХХ5

мг/л

ПИЧ

мг/л

Нийт азот,мгN/л

Цэвэршилт, %

1

2

3

4

5

6

7

8

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

 

Говь-Алтай,

Есөнбулаг сумын ЦБ

Орж

8.37

124.0

222.5

124.6

 

60.0%

Гарч

8.00

32.4

89.0

44.5

1.77

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ныстандартадзаагдсанхүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдалусандахьбохирдуулахбодисынзөвшөөрөгдөхдээдхэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд Говь-Алтай  аймгийн Есөнбулаг сумын хаягдал ус цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлээд гарч байгаа усанд азотын бохирдол илрээгүй боловч жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /цаашид ЗДХ гэх/-ээс 3- 12 дахин давсан байна.

Дүгнэлт: Говь-Алтай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын шинжилгээний дүнгээс үзэхэд Тайширын орчим Завхан голын ус дунд зэргийн эрдэсжилттэй байсан ба ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас даваагүй, харин Тайгам нуур- Дэлгэр орчимд эрдэсжилт маш их, нуурын ус бага зэргийн органик бохирдолтой байжээ.

           Энэ үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 95%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 60.0% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандарт дахь хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3- 12 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлж байлаа

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Говь-Алтай аймгийн гадаргын усны 8-сарын төлөв байдал 2020-09-03 1970-01-01 18
Говь-Алтай аймгийн гадаргын усны 7-сарын төлөв байдал 2020-07-30 1970-01-01 27
Говь-Алтай аймгийн гадаргын усны 6-р сарын төлөв 2020-07-06 1970-01-01 42
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 5-р сар 2020-05-29 1970-01-01 60
Говь-Алтай аймгийн төв цэвэрлэх байгууламжийн 3-р сарын төлөв байдал 2020-04-08 1970-01-01 74
Говь-алтай аймгийн цэвэрлэх байгууламжийн 2-р сарын төлөв байдал 2020-03-04 1970-01-01 96
Говь-Алтай аймгийн төв цэвэрлэх байгууламжийн 1-р сарын төлөв байдал 2020-02-06 1970-01-01 112
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 12-р сар 2020-01-03 1970-01-01 121
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 11-р сар 2019-12-06 1970-01-01 114
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 10-р сар 2019-11-28 1970-01-01 110
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 9-р сар 2019-10-29 1970-01-01 131
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 8-р сар 2019-09-05 1970-01-01 115
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 7-р сар 2019-07-31 1970-01-01 110
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 6-р сар 2019-07-08 1970-01-01 119
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 5-р сар 2019-06-03 1970-01-01 148
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 4-р сар 2019-05-08 1970-01-01 185
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2019-04-04 1970-01-01 182
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 2-сар 2019-02-28 1970-01-01 131
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 1-сар 2019-01-29 1970-01-01 246
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 12-р сар 2019-01-11 1970-01-01 230
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 11-р сар 2018-12-20 1970-01-01 250
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 10-р сар 2018-11-06 1970-01-01 239
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 9-р сар 2018-10-09 1970-01-01 262
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 8-р сар 2018-09-13 1970-01-01 271
2018 он 7-р сар Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-08-01 1970-01-01 390
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-07-09 1970-01-01 516
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-06-11 1970-01-01 386
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-05-10 1970-01-01 442
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-04-03 1970-01-01 457
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-03-01 1970-01-01 514
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2018-02-02 1970-01-01 583
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2017-12-01 1970-01-01 462
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал 2017-05-05 1970-01-01 677
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 1970-01-01 633