Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

Говь-Алтай аймгийн хөрсний төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2024-07-22 14:52:32

ЕСӨНБУЛАГ СУМЫН 2022 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАР

 Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хөрсний бохирдлыг хөтөлбөрийн дагуу 16 цэгээс сорьц аван агрохими, хүнд металлын хяналт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Хүнд металлын дүнгээс харахад: Махан зоорь орчим жаргалант багийн гэр хорооллын  хром /Cr/-ын агууламж   их,  Эрчим үйлдвэрийн урд тал орчим  цэгийн хөрсний  кобальт /Co/-ын  агууламж  ихтэй байна.

Хөрсний чанарын MNS5850:2019 стандарттай харьцуулан стандартаас давсан үзүүлэлтийг доорхи графикаар харуулав.

Хөрсний чанарын агрохимийн үзүүлэлтийг доорхи графикаар харуулав.

 

Урвалын орчин:

Хөрсний урвалын орчин 7.13-9-ийн хооронд байна. Есөнбулаг сумын хөрс нь сул шүлтлэг орчинтой  байна.

Хөрсний ялзмаг:

Ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Хөрсөнд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна.

 Шинжилгээнд хамрагдсан сорьцнуудын хувьд ялзмагийн агууламжийн хувь нь 0.51-2.80 хооронд  байна. Иймд ялзмаг багатай хөрсөнд орж байна. Мөн чийгийн коэфициент 0.01-5.34%, сульфатын агууламж 137-38530 мг/кг, фосфорын агууламж 2,70-21,74 мг/кг, нитратын агууламж 9-57,47 мг/кг, аммоны агууламж 1.61-69,28мг/кг байна. Манай аймаг давс ихтэй учраас сульфатын агууламж өндөр байдаг.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Улаанбаатар хотын 2014 оны хөрсний тойм 2016-10-17 1970-01-01 2298